ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит хурал боллоо. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын голомтуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгдүгээр төрөхөд амаржсан ээжтэй хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээгүй. Тандалт судалгаа үргэлжлэн явагдаж байна. 2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан. Үүний 19 нь голомтот бүсээс ирсэн ээжүүд байсан. Коронавирусийн халдвартай 4 ээж амаржсан. Ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь магадгүй ээжийн дархлаатай холбоотой. Мөн ээжүүдэд халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн, ээжүүд дэглэмийг чанд барьсантай холбоотой байх. Мөн сүрьеэтэй, гепатитын халдвартай 3 ээж төрсөн” гэлээ.
Л.Баяр