Хүний эрх шаардсан энгийн иргэдийн жагсаал захиалгатай байсан гэдгийг илжилсэн баримтыг дэлгэн сэтгүүлчид жиргэж эхэллээ. АН-ын захиалгатай жагсаал гэж зарим иргэд үзэж байгаа энэхүү жагсаалд идэвхтэй оролцож, талбай дээр тавчигтай гарч ирсэн Үнэн ба зөв намын дарга П.Отгонбаатарын томилгоо жагсаалаас улстөрчид ашиг хонжоо олдог гэдгийг харууллаа.
Өчигдрийн жагсаалд П.Отгонбаатар идэвхтэй оролцож, УОК, Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг огцрохыг шаардаж төв талбайд хамгийн эхэнд очсон билээ.
Харин түүнийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ.
Түүнийг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс уг албан тушаалд ажиллуулах саналыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хүргүүлсэн байна.
Б.Ирээдүй