Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12,940 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,584 болсноос дотоодын халдварын тоо 1082 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 526 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 7 , хүндэвтэр 55, хөнгөн 462 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 13 хүн эдгэрч дараагийн ачлалт тандалтын шат руу шилжлээ.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 16 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
БГД-ийн 12-р хорооны 19-р байрнаас дахин 9 хүн, Монос компанийн ажлын байранд ажилладаг хүмүүсийн хавьтал 2, бусад нь ойрын хавьтлуудаас илэрсэн байна.
-ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас коронавирус илэрлээ.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 756 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 96 боллоо.
- ХӨСҮТ-24
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
- УНТЭ-1өвчтөнд халдвар илэрсэн.
Дотоодын халдварыг танилцуулбал:
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.