Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2020 оны 12 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 144.6 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2.8 хувиар буурч, өмнөх сарынхаас 8.0 хувиар өсжээ.
Ийнхүү 2,8 хувиар буурахад уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 4.4 хувиар буурснаас шалтгаалсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Харин аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2020 оны 12 дугаар сард өмнөх сараас 8.0 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.4 хувь (газрын тос, байгалийн хий олборлолтынх 10.5 хувь, металлын хүдэр олборлолтынх 12.2 хувь) өссөн нь голлон нөлөөлжээ.
Б.Эрдэнэ