Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Ковид-19 вируст халдварын 10 гаруй кластер өвчлөл бүртгэгдсэн байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдлээ.

Тодруулбал,

  • Иргэн Д-ийн голомтоос гэр бүл, үзвэр үйлчилгээ, караоке, буяны ажил, найз нөхдийн хүрээнд нийт 48 тохиолдол бүртгэгдсэн.
  • Төмөр замын голомтоос гурван байршилд 16 тохиолдол,
  • ЭС-ийн голомтоос гурван байршилд найз нөхөд, гэр бүлийн хүрээнд 58 тохиолдол,
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос есөн байршилд нийт 387 тохиолдол бүртгэгдсэн. Дээрх голомтоос үүсэлтэйгээр гэр бүлийн хавьтлаар “Тэнүүн огоо”, ХСҮТ зэрэг хэд, хэдэн шалтгаант голомт үүсэж 357 тохиолдол бүртгэгдсэн юм.
  • “Ачтан” эмнэлэгтэй холбоотой голомтоос дөрвөн байршилд 72 тохиолдол,
  • “Мөнххада” компаниас ажлын болон гэр бүлийн гэсэн хоёр байршилд 28 тохиолдол,
  • Баянгол дүүргийн таван орон сууцад 16 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 17 дугаар хороотой холбоотой голомтот 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Дээрх найман том кластер голомтын хариу арга хэмжээ оновчтой болж, голомтуудын хүрээ хязгаар хяналтад орсон бөгөөд сүүлийн 7-24 хоногт халдвар бүртгэгдээгүй байгаа аж.

Харин одоо Улаанбаатар хотод идэвхтэй байгаа хоёр голомт байгаа талаар ЭМЯ мэдээлэлдээ дурьдлаа.

  • “Монос” компанийн голомт байна. Уг голомт өндөр идэвхжилтэй явагдаж байгаа бөгөөд тус голомтоос үүдэлтэйгээр ажилтан, завсар хийж байсан хүн, тэдгээрийн гэр бүлийн хавьтлуудыг оруулаад нийт 40 тохиолдол бүртгэгдээд байна.
  • Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт идэвхжилтэй байгаа бөгөөд ажилтан, гэр бүлийн хүмүүсээс нийтдээ 17 хүн халдвар аваад байна.

Дээрх хоёр голомтоос халдвар цааш үргэлжилж байгаа талаар эрүүл мэндийн яам мэдээллээ.

Н.Батаа 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн