2021-02-02 14:59
Нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 263 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 47863 удаа уншуулжээ. Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 312 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 06:00-10:00 цагийн хооронд 59807 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 933 автобус, 76 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. […]










