Коронавирусийн үржихэд таатай хамгийн найдвартай газар нь уушги биш, амны хөндий гэсэн дүгнэлтийг хэсэг бүлэг эрдэмтэд гаргажээ. Шүлс нь цаашид вирусийг бие махбод дотор хөдөлгөөн хийх боломж олгодог байна. Үүгээр дамжин вирус ходоод, гэдэс рүү ордог байна. Үүнээс гадна шүлс нь халдварыг хүнээс хүнд дамжуулахад нөлөөлдөг.
Хүн найтаах, ханиахад шүлс шинэ коронавирусийн үндсэн дамжуулагч болдог. Мөн энгийнээр амьсгалах, дуулах, ярих үед ч дамжуулах чадвартай. Үүнээс өмнө вирус халдвартай хүний уушгинаас хамраар дамжин ордог гэж байлаа. Гэвч шинэ мэдээллээр арай өөрөөр дамжих боломж ч бий болох нь тогтоогджээ. Тиймээс амны хаалт зүүх нь эргэн тойронд вирустэй шүлс цацагдахаас 10 дахин сэргийлдэг байна.
Орчуулагч: Э.Марта
Эх сурвалж: Tech.onliner.by