Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт найман км-т иргэн А нь нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар хонь хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01:31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд хоёрдугаар сарын 01-ний өдөр иргэн А /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт зургаан км-ын тойрогт зохион байгууллаа. Эрлийн явцад тухайн иргэн нь нэгдүгээр сарын 30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР