2021-02-14 14:15
Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-23 өдрүүдэд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн. Тэгвэл хөл хорионы эхний гурван хоногт буюу хоёрдугаар сарын 11, 12, 13 өдрүүдэд улсын хэмжээнд Цагдаагийн байгууллагын “102” утсанд нийт 3,292 гомдол, мэдээлэл ирсэн байна. Үүнээс, зөрчил 3108, гэмт хэргийн шинжтэй 123, гэр бүлийн хүчирхийлэл 559 бүртгэгдсэн байна. […]










