Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар “Ковид-19” цар тахлын өнөөгийн байдал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлах тухай хэлэлцэв
Нийслэлийн 411 мянган өрхийн 171 мянгаас нь шинжилгээ авсан нь 40 хувьтай байна гэсэн үг юм. Үлдсэн ес хоногт 240 мянган өрхөөс графикийн дагуу авч дуусгана. Явуулын 191 баг, шинжилгээний суурин 87 цэг, 1,934 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн болон бусад байгууллагын 794 алба хаагч, эргүүл хамгаалалтад 9,389 хүн ажиллаж байна. Улсын хэмжээнд 11,8 тэрбум төгрөгийн эмийн, PCR шинжилгээний ялгах болон шинжлэх 140,763 багц, 16 нэр төрлийн 32 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.