Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар “Ковид-19” цар тахлын өнөөгийн байдал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлах тухай хэлэлцэв.
2021 оны 02 дугаар сарын 11-13-нд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 116, 258 хүнээс шинжилгээ авч 109,068 сорьцыг шинжлэхэд 11 тохиолдол батлагдлаа. Эхний гурван өдөр зургаан хүнээс илэрсэн бөгөөд бусад тав нь гэр бүлийн ойрын хавьтал юм.
Батлагдсан зургаан тохиолдлын байршил:
– БГД-ийн гуравдугаар хороо 1
– БГД-ийн 25 дугаар хороо 1
– БЗД-ийн 26 дугаар хороо 1
– СХД-ийн 39 дүгээр хороо 1
– ХУД-ийн хоёрдугаар хороо 1
– ЧД-ийн хоёрдугаар хороо 1 илэрлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.