Гэгээн хайрын баяраар дурлалт хүндээ зүрхэн хэлбэртэй шоколад өгдөг уламжлал бий. Хайртдаа өөрийн гараар шоколад хайлуулж өгөх илүү урамтай бас сэтгэл шингэдэг. Ингээд танд гарын доорх материалаар шоколад хайлуулах аргыг зурган тайлбартай хүргэе.
Бэлдэх зүйлс (ойролцоогоор 30 жижиг зүрх болно):
Шоколад- 3-4 ширхэг (өнгө өөрийн сонголтоор)
Зүрхэн хэв- Хэмжээг өөрийн дураар сонгоно.
Уут- Цоорхой эсэхийг сайн шалгах (крем шардаг уут илүү тохиромжтой)
Савтай ус -Ууттай шоколадаа хийж буцалгах тул жижгэвтэр сав зүгээр
Чимэглэл- Өөрийн сонголтоор самар, үзэм, чихрэн үрэл зэргийг ашиглаж болно
1-р алхам
Хайлуулах шоколадаа бага зэрэг бяцлан тос , ус зэрэгтэй холилгүй цэврээр нь уутандаа хийнэ. Савтай усаа буцалгана.
2-р алхам
Буцалж буй усандаа ууттай шоколадаа хийнэ. Ингэхдээ уутны амыг боох хэрэгтэй. Учир нь буцалж буй ус ууттай шоколадруу орох эрсдэлтэй.
3-р алхам
Хэсэг хугацаанд буцалгасны дараа уутны гаднаас тэмтэрч шоколад бүрэн хайлсан эсэхийг шалгана. Гол хэсэг дэх шоколад удаан хайлдаг тул сайтар тэмтрээрэй.
Гэрийн нөхцөлд шоколад хайлуулах хялбар арга
4-р алхам
Уутны үзүүр хэсгийг аван шоколадаа хэвэндээ шахна. Шоколадаа шахахаасаа өмнө хэвнийхээ ёроол чимэглэх зүйлсээ хийж болно. Чимэглэлээ дунд нь ч хийж болно.
5- алхам
Хэвэнд цутгасан шоколадаа цонхны тавцан гэх мэт сэрүүн газар тавьж царцаана. Хөлдөөгчинд хийсэн шоколад цагаан судал татдаг тул хөлдөөгчинд хийхгүй байхын зөвлөе.
Updown.mn