Хүн төрөлхтөний мөнхийн сэдэв гэгддэг хайрын тухай олон уран бүтээл тайз, дэлгэцнээ амилсан байдаг. Тэрхүү бүтээлүүдийг Гэгээн хайрын баяраар хайрттайгаа хамтдаа үзвэл бүр ч сэтгэл хөдлөм шүү дээ. Доорх кинонуудаас сонгож татаад 14-ний орой ромнатик болзоог гэртээ бүтээгээрэй.
Шилдэг 10: Бүх цаг үеийн хайрын тухай кинонууд.
1.Roman Holiday (1953)
Ордноосоо оргосон гүнж хотоор зугаалж яваад нэгэн нууцлаг сурвалжлагчид сэтгэл алдарна. Тэдний хайрын түүх энгийн бөгөөд сэтгэл догдлом.
2.Love story (1970)
Хос хоёр бие биедээ чин сэтгэлээсээ хайртай. Тэд хамтдаа байхдаа хамгаас жаргалтай. Тэдний хооронд ганцхан асуудал байдаг нь баян ядуугийн ялгаа юм.
3.Ghost (1990)
4.Pretty woman (1990)
“Хөөрхөн хүүхэн” минь.
5.Titanic (1997)
Бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтанд байх учиртай, яах аргагүй сайхан бүтээл.
6.Shakespeare in Love (1998)
16- зууны сүүлчээр залуу зохиолч Вилльям Шекспир “Ромео болон далайн дээрэмчний охин Этэл” тоглолтынхоо бэлтгэлийн үеэр жүжигт нь тоглож байсан нэгэн залуу бүсгүйд дурладаг. Тухайн үед эмэгтэй хүн тайзан дээр гарч болдоггүй байсан учир бүсгүй эрэгтэй хүний хувцастай театрт ирдэг байжээ.
7.Eat Pray Love (2010)
Амжилттай яваа зохиолч Элизабет гэнэт хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаагаа ухаарч бүхнээ орхин өөрийгөө нээх аялалд гарна.
8.“The Lake House” 2006 он. Гол дүрд: Sandra Bullock, Keanu Reeves
9.“Romeo + Juliet” 1996 он. Гол дүрд: Leonardo DiCaprio, Claire Danes
10. Нандин мөртлөө зүрх эмтлэм хайрын түүхийг өгүүлэх-“The silence of the sea”
Л.Баяр