5e6b55c3d820a.jpeg

2021-04-14 10:53
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Бүрэнхаан багийн “Солонго” гэдэг газар малчин Б-гийн өвөлжөө шатаж төл мал хорогджээ. Дуудлага  мэдээллээр өчигдөр /2021.04.13/ орон нутгийн 15 иргэн, 3 автомашин, 4 мотоциклтой ажиллаж малчин Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна. Эх сурвалж : ОБЕГ

hatuu-hul-horio-1024x576.jpg

2021-04-14 10:27
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлчүүд одоогоор дөрөв дэх удаагаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорины дэглэмд шилжээд байна. Энэ удаагийн хөл хориог хамгийн сүүлийнх байгаасай гэж олон хүн хүсэж буй. Харамсалтай нь хөл хорионы энэ үеэр иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байсаар байна. Тодруулбал, хөл хорионы үед үйл ажиллагааг нь […]

1515151515.png

2021-04-14 10:17
Ханиад, томуу нь бие махбодод багагүй стресс үүсгэдэг өвчин. Тиймээс ханиад, томуу туссаны дараа биеэ тэнхрүүлэх, тордох зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгвэл шинэ коронавирусийн халдвар нь ханиад томуунаас илүү стрессийг биед учруулдаг юм. Өнөөдөр дэлхийн эмч нар COVID-19 тусаад эдгэрсэн хүмүүсийн 70%-д нь уушги, судас, зүрх, бөөрөнд нь ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлсэн байдаг тухай ярьж […]

ene1-1.jpg

2021-04-14 10:12
Монгол Улс 2021 оны эхний улиралд нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.0 тэрбум америк доллар, импорт 1.5 тэрбум америк долларыг эзэлж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (60.4%) тэрбум америк доллароор, экспорт 964.6 (93.1%) сая америк доллароор, импорт 362.1 (31.2%) […]

chi.jpg

2021-04-14 09:49
АНУ-ын Чикаго хотод амьдардаг монгол залуу гудамжинд явж байхдаа азиудыг ялгаварлан гадуурхагчидтай таарч, биедээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр баруун гуяндаа буудуулж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд их хэмжээний цус алдсан учраас яаралтай цус сэлбэж, амь насыг нь аварсан аж. Тус иргэн ухаан орсон ч биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж. Тус иргэнтэй АНУ […]

uvur-1.jpg

2021-04-14 09:44
Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүйгээр, PCR шинжилгээний хариу авалгүй, хяналтын постуудыг явганаар тойрч нэвтрэх байдлаар Арвайхээрт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Уг иргэнийг 4-р сарын 13-нд аймгийн төв дэх Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт эмчилж байгаа ба ойрын хавьтал болох долоон иргэнийг тусгаарлаад байна. Тусгаарлах байрны төлбөр хоногийн 50 мянган төгрөг бөгөөд эдгээр иргэдийн тусгаарлах байр, […]

171825688_466664961116851_7859732183943895151_n-1024x768.jpg

2021-04-14 09:43
Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Энэ дагуу шалгалтын тов батлагджээ. Эхний өдөр буюу долдугаар сарын 01-ны өдөр Монгол Улсын түүх, Англи хэлийн шалгалт 10.00-15.20 цагт болно. Дараагийн өдөр Хими, Газарзүй, Нийгэм судлал 10.00-17.50 цаг хүртэл. Биологи, Математикийн шалгалт долдугаар сарын 3-нд, Физик, Орос […]

nisleg.jpg

2021-04-14 09:31
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр оройн 22:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ. Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. […]

144220949_253261906155844_7541806776487171067_o-1-1024x683.jpg

2021-04-14 09:14
Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед дээрх асуудлыг нэн тэргүүнд үзэж, шуурхай шийдвэрлэх нь хохирол багатай даван туулах хүчин зүйл болно гэж Хүний эрхийн Үндэсний Комисс үзэж байна. Иймд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид цар […]