Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын13-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 10,827 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 1,220 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 1,094 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 114 тохиолдол батлагдлаа. Мөн эмнэлгээс шалтгаалах хоёр халдвар, 10 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Өнгөрсөн хоногт хоёр нас баралт /49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. 49 настай эрэгтэй хувьд дөрөвдүгээр сарын 13-ны дөр онош нь батлагдсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна.
Ингэснээр нийт нас баралтын тоо 29 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 17,823 боллоо.
Нийтдээ 2,804 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 40
- Хүнд 138
- Хүндэвтэр 652
- Хөнгөн 1,974 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 366 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 10,253 боллоо. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3,568 хүн гэртээ тусгаарлагдаж байгаа. Тэдгээр иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт /1,094 нэмэгдсэн байна.
Сүүлийн хоногт хөдөө орон нутагт бүртгэгдсэн аймгуудын нэрлэвэл:
-Архангай аймагт +26
-Төв аймагт +21
-Сэлэнгэ аймагт +10
-Өвөрхангай аймагт +1
-Дархан-Уул аймагт +6
-Сүхбаатар аймагт +11
-Орхон аймагт +11
Дундговь+ 3
Говьсүмбэр+ 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.