Малчны өвөлжөө шатаж 200 орчим төл мал хорогджээ

2021-04-14 10:53
5e6b55c3d820a

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Бүрэнхаан багийн “Солонго” гэдэг газар малчин Б-гийн өвөлжөө шатаж төл мал хорогджээ.

Дуудлага  мэдээллээр өчигдөр /2021.04.13/ орон нутгийн 15 иргэн, 3 автомашин, 4 мотоциклтой ажиллаж малчин Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна.

Эх сурвалж : ОБЕГ