Нийслэлийн хэмжээнд 493 787 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулжээ

2021-04-14 10:39
259acbe1c9e4d03d905f32c7ef4cd637

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын есөн суурин цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллаж, 60-аас дээш насны эрүүл мэндийн IV бүлэгт багтах иргэдийг вакцинд хамруулав.

Ийнхүү нэгдүгээр тунд 1613, хоёрдугаар тунд 12, нийт 1625 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 493 787 иргэнийг дархлаажуулжээ.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй