medee-1024x683.jpg

2021-07-05 09:31
Хэдхэн хоногийн дараа монголчууд үндэсний өв соёлоо дэлгэн харуулдаг уламжлалт баяр, наадмаа тэмдэглэх байлаа. “Байлаа” гэдэг хэдийгээр өнгөрсөн цаг дээр сонсогдож буй ч эргэцүүлж ухаарах аваас бас ч гэж зай бий. Жишээ нь хэлбэрт янз бүр байж болох ч агуулга бол ямагт чухал билээ. Монголчуудын эрийн гурван наадам бол төрт ёсыг үүсгэн байгуулсан Хүннүгийн үеэс […]

who.png

2021-07-05 09:15
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өөр вакцинуудыг хольж хэрэглэсний дараах үр нөлөөг хараахан судалж амжаагүй байгаа тул коронавирусний вакцины хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна. Энэ талаар ДЭМБ-ын дархлаажуулалтын газрын дарга Кейт О’Брайен өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орой твиттер хуудсаар асуултад хариулах үеэрээ мэдэгджээ. Түүний хэлснээр, ДЭМБ-д одоогоор зөвхөн Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн […]

darhan.jpg

2021-07-05 09:05
Дархан-Уул аймгийн онцгой комиссоос 7-р сарын 5-наас 25-ны хооронд зөөвөрлөгдөн орж ирэх халдварын эрсдэлээс сэргийлж, постын шалган нэвтрүүлэх ажиллагааг чангатгаж, түр журмаар зохицуулахаар болжээ. Тодруулбал, нийслэл болон халдвартай бусад аймгаас ирэх иргэдийг маргаашаас эхлэн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй. Мөн маргаашаас эхлэн Дарханаас гарснаас хойш 14 хоногт буцаж ирэхийг […]

vac-3.jpg

2021-07-05 08:56
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 27 цэгт 43 багийн 303 эмч, ажилтан ажиллана. Эдгээр цэгт нийт 16,897 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн Спутник V вакцинд хийлгэсэн 65-аас дээш насны иргэдэд өнөөдрөөс эхлэн тус вакцины II тунг хийх юм. Спутник V вакцин хийх цэгүүд: Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2,607, II тунд […]

NBG_7952_20210704084752-1024x512.png

2021-07-05 08:30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнгөрсөн зургадугаар сарын 26-нд уулзаж, Хариуцлагын гэрээ байгуулсан. Тэгвэл ресторан, зоогийн газар, кафе зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд үүдний хэсэгтээ зориулалтын дагуу тохижуулсан талбайд зөвшөөрөл авах хүсэлт ихээр ирүүлж байгаа юм. Иймд Хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, […]

Dunning–Kruger-effect-e1510517880213.jpg

2021-07-05 08:00
Ж.МӨНХЗУЛ  Даннинг -Крюгерийн эффект гэж сонсож байсан уу?. Энэ бол мэдлэгээр хамгийн сул хүн өөрийгөө хамгийн ухаалаг гэж дүгнэдэг тухай юм. 1999 онд судлаач Дэвид Даннинг, Жастин Крюгер нар энэхүү шинжлэх ухааны ойлголтыг судалгаанд тулгуурлан нэвтрүүлсэн ба тэдний дүгнэснээр “Энэ төрлийн хүмүүс аливаа зүйлд үргэлж эндүү ташаа дүгнэлт, буруу сонголт хийдгээр зогсохгүй тэдний мэдлэггүй байдал […]

bassein.png

2021-07-05 07:44
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагын 400 орчим төлөөлөлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар уулзалт хийж, аж ахуйн нэгжүүдтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаа явуулах Хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээхээр […]

ливень-1024x683.png

2021-07-05 07:24
Өнөөдөр Дорноговийн өмнөд хэсгээр усархаг бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв […]

7-8-1024x768.jpg

2021-07-04 18:00
Суугаа ажил эрхэлдэг, хөдөлгөөний идэвхгүй болон ахмад настнуудад цус бүлэгнэх эрсдэлтэй байдаг. Архи, согтууруулах ундаа хэрэглэх үед уг эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг. Архигүй амьдралыг цогцлооё Ковид-19 халдварын хүндрэлээс сэргийлье!

4-15.jpg

2021-07-04 17:31
2021 оны 07 дугаар сарын 05-наас 07 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, […]