Өнөөдөр 27 цэгт 16,897 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 27 цэгт 43 багийн 303 эмч, ажилтан ажиллана.
Эдгээр цэгт нийт 16,897 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн Спутник V вакцинд хийлгэсэн 65-аас дээш насны иргэдэд өнөөдрөөс эхлэн тус вакцины II тунг хийх юм.
Спутник V вакцин хийх цэгүүд:
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2,607, II тунд 1,310, нийт 3,917 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Энэ өдөр 41 жирэмсэн эх, 12-15 насны 1673, 16-17 насны 549 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,029,568 иргэн I тунд, 888,289 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,502 жирэмсэн эх, 12-15 насны 26,246, 16-17 насны 16,758 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.