ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Пүрэвсүрэн, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхбат нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үүний үр дүнд МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн болон ШУА-ын Философийн хүрээлэн судалгааны дундын “Нээлттэй лаборатори” ажиллуулж, судалгааны мэдээллийн санг хамтран ашиглана. Салбарын дундын судалгааг хөгжүүлэх, судалгааны дэд бүтцийн ашиглалтыг дээшлүүлж, судалгааны нээлттэй лабораториудыг хөгжүүлэх замаар багш судлаач, оюутан суралцагчдын судалгааны үр дүнг Web of science, Scopus зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлэхэд хамтран ажиллах юм.
Түүнчлэн талууд шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглээний эргэлтэнд оруулах, инновацийг хөгжүүлэх үүднээс хамтын судалгааны үр дүнд тулгуурлан патент, лиценз болон зохиогчийн эрх мэдүүлэх, авахад судлаачдад дэмжлэг үзүүлэх ажээ.