2022-01-03 11:31
Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр тохиож байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 03-ны өдрийг цусаа хандивлах өдөр болгосон билээ. Иргэдийн өгсөн нэг удаагийн цусаар улаан эс, ялтас эс, сийвэн зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй. […]










