ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзул менингококкт халдварын шинж тэмдэг, нууц үеийн хугацааны талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэлээ. Хэрхэн халдварлах вэ? Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь богино, хэдэн цагаас эхлээд 20 хоног хүртэл, дунджаар 6-7 хоног […]