2022-03-16 11:311min00

ЭМЯ: Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй

shudarga-mn-img-16054879976

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 164 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 106 нь Улаанбаатар хотод, 58 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд есөн аймагт халдвар бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.

Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 185 хүүхэд, 33 жирэмсэн эмэгтэй гээд нийт 784 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 2911 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн найм нь нэн хүнд, 119 нь хүнд, 470 хүн хүндэвтэр оноштой байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй