2020-04-01 17:27
Коронавирусийн шинжилгээг ХӨСҮТ-өөс гадна Дархан-Уул аймагт хийх боломжтой болсон талаар гуравдугаар сарын 29-ний өдөр мэдээлж байсан билээ. Үүний зэрэгцээ гурван аймгийн лабораторийн хүчин чадлыг өргөжүүлж, дээрх шинжилгээг хийх боломжтой болгохоор ажиллаж байгааг албаныхан мэдэгдэж байсан юм. Энэ дагуу Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд коронавирусийн шинжилгээ, оношилгоог хийх боломжтой болсон байна. Мөн Эх […]