2026-02-24
   

Хайлт

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Дэлхийд
  • Эрүүл мэнд
  • Технологи
Эрүүл мэнд

Д.Нямхүү: Манай улсад тусгаарлагдаж буй Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-01 11:261min
unnamed

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.01/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Токио-УБ онгоцоор ирж, тусгаарлагдаж байсан 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Бид улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсээс түүврээр сорьц авч үзэхэд коронавирус мөн илрээгүй.

Тусгаарлалтын хяналтад байгаа Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Энэхүү хоёр иргэн нь Солонгосын тусгай үүргийн онгоцоор ирсэн Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн хүмүүс байсан. Солонгос улс өөрсдийн иргэдээ манай улсаас авахаар илгээсэн онгоцоор ирсэн хүмүүс юм.

Тухайн хоёр иргэнийг Туркийн Элчин сайдын яамны ажилтан болох ар гэртэй нь уулзуулаагүй, ирсэн даруйд нь тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад хариу эерэг буюу коронавирустэй гарсан. Гадаадаас ирж буй хүмүүсийг шууд тусгаарлаж байгаа.

ӨНӨӨДРИЙН ЭМЯ-ны МЭДЭЭЛЭЛ ҮЗЭХ

ӨмнөхС.Баярын хэрэгт шүүхийн харьяалал тогтооно

ДараахШУУРХАЙ МЭДЭЭ: УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Сурталчилгаа
  • Холбоо барих