Хувцсан дээрх вирусийг устгахын тулд хэдэн градусын усанд угаах вэ?

Коронавирусийн тархалтын эрсдэлийг бууруулахын тулд хувцсыг хэрхэн зөв угаах талаар Dr Beckman компанийн шинжээчид мэдээлэл өгчээ. Орны даавуу, нүүр гарын алчуур, хувцсан дээрх вирусийг устгахын тулд 60 градусын температуртай усанд угаахад зохимжтой гэнэ.

“Хувцсыг хамгийн дээд хэмд угаах хэрэгтэй гэсэн төөрөгдөл байдаг. Гэхдээ тэгэх шаардлагагүй. Туршилтаар сайн угаалгын хэрэгсэлтэйгээр 60 градуст угаахад л вирус устаж байсан” хэмээн компанийн төлөөлөгч Сьюзен Фермер ярьсан байна.

Ихэнх хүмүүс бохир хувцсаа ихээр бөөгнүүлж байгаад угаахаар хүлээдэг. Гэвч өнөөгийн энэ нөхцөлд ингэж бөөгнүүлэлгүйгээр угаалгыг аль болох ойр ойрхон хийх хэрэгтэй гэж мэргэжилтэн тэмдэглэжээ.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвийн эмч нар коронавирусийг зөвхөн агаар дуслын замаар төдийгүй бохир гадаргуунд хүрснээр дамждаг гэж мэдэгдсэн. Тиймээс вирусийн тархалтыг зогсоохын тулд гэртээ үе үе цэвэрлэгээ хийж, гал тогоо, угаалгын өрөөндөө анхаарал хандуулахыг зөвлөж байна.

“Саван, халуун усаар нян бохирдлыг устгана. Цэвэрлэгээ хийсний дараа гадаргууг сайтар хатаах хэрэгтэй. Учир нь чийглэг байдлаас болж үлдсэн нянгууд амьд үлдэж, ус их байгаа нөхцөлд үрждэг” гэж шинжээчид анхааруулжээ.

Эх сурвалж: argumentiru.com

Орчуулсан: Э.МАРТ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн