Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.31/
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: “ДЭМБ-ын 3-р сарын 30-ны мэдээллээр нийт 204 улсад Ковид-19-ийн нийт 697,244 тохиолдол бүртгэгдэж, 33,257 хүн өвчний улмаас нас баржээ.
Дэлхийн улс орны 20%-д нь халдвар импортлогдон гарч байгаа бол 80 хувьд нь голомтлон тархаж байна. Шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгдсэн. Ковид-19 халдвар улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүргэж байна.
Өмнөх дэгдэлтээс харахад, эмнэлэг хэт ачаалалтай ажиллах үед ердийн эмчлэгддэг өвчний улмаас амь насаа алдах тохиолдол эрс нэмэгдэж байсан учир энэ тал дээр анхаарлаа хандуулах нь чухал болоод байгаа юм. Хэдий бид цар тахалтай тэмцэж байгаа ч хүн амдаа нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх ёстойг ДЭМБ-ын ерөнхий захирал онцолж байна. Мөн ДЭМБ-аас сэжигтэй тохиолдол болон хавьтлуудыг эрт илрүүлэн тусгаарлахын зөвлөж буй” гэв.