6c51a23c3863ed48great.jpg
2020-04-13 09:42
Нийслэлийн хоёрдугаар амаржих газар 60 жилийн түүхтэй бөгөөд тус эмнэлгийн үйл ажиллагааг цаашид явуулах боломжгүй болсон юм. Улмаар хоёрдугаар төрөхийн барилгыг хэрхэхээ шийдэж, хэрэв нураах бол оронд нь нийслэлийн иргэдэд шаардлагатай байгаа эмнэлэг, амбулатор барина. Ямар нэг байдлаар хувь хүн, албан байгууллагад зарахгүй, хувьчлахгүй” гэж  Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар албан ёсоор мэдэгдэв.

Ag.png
2020-04-11 14:23
АНУ-ын технологийн томоохон компаниуд болох “Apple”, “Google” хамтран хэрэглэгчдээ коронавирусээр халдварласан хүмүүстэй ойр хавьтсан эсэхийг тогтоодог ухаалаг гар утасны хавсралтууд бүтээхээр болжээ. Эдгээр компаниас баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, “Bluetooth” утасгүй технологийн тусламжтайгаар уг хавсралтууд хэрэглэгчдийнхээ гар утасны мэдээллийг цуглуулах бөгөөд батлагдсан вирус тээгчидтэй хавьтсан тохиолдолд сэрэмжлүүлэг хүргэх ажээ. “Apple”, “Google” хамтарсан хөгжүүлэлтээ ирэх тавдугаар сард гаргахаар төлөвлөж […]

unnamed-2-3.jpg
2020-04-11 11:30
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр авсан 371 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчилгээ хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна. Цус, шээс зэрэг бусад шаардлагатай шинжилгээнүүдийг авч байна. Иргэд анхаарлаа сулруулж болохгүй. дулаарлаа гээд амны хаалт зүүхгүй байх нь том алдаа” хэмээв.

shuurhaishab.png
2020-04-11 10:56
“Улсын онцгой комиссын шуурхай штаб”-аас коронавируст халдвар (covid-19)-ын үед иргэд, олон нийтийг дасгал хөдөлгөөн хийх, стресс ядаргаагаа тайлах, сайн унтаж амрах гэх мэтээр сэтгэлзүйгээ тайван байлгаж, айдас түгшүүрээ хэрхэн даван туулах талаарх зөвлөмж гаргасныг хүргэж байна.

91628074_119595596342235_4017579204009787392_o.jpg
2020-04-10 17:05
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдааны үеэр Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин цар тахлын үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар таницууллаа. Засгийн газрын нөөц сангийн 10 гаруй тэрбум төгрөгөөр нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодис, худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилжээ. Үүнд 12 нэрийн хувийн […]

pic_ec5a413edd81c658967630f5e045e20a-Copy.png
2020-04-10 15:48
Саудын Арабын хааны гэр бүлийн 150 гаруй гишүүн коронавирусийн халдвар авсан тухай ойрын эх сурвалжууд мэдээлэв. Хааны төрөл төрөгсдөд үйлчилдэг Фейсал хааны нэрэмжит эмнэлэгт 500 ор нөөцөлсөн аж. Энд эрчимт эмчилгээнд хунтайж нарын нэг, Эр-Риядын амбан захирагч эмчлүүлж байна. Харин 84 настай Салман хаан өөрөө Улаан тэнгис арал дээрх ордондоо тусгаарлагджээ. Тусгаарлалтад мөн угсаа залгамжлагч […]

unnamed-2-3.jpg
2020-04-10 11:31
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.10/ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр буюу 4-р сарын 9-нд  ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээүй. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн иргэд болон Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтал болох нийт  121 хүнээс коронавирус  илрээгүй. Өчигдөр нийт 121 хүнд шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй. […]

b9f6eee93903021dfbadd0c34aa693d723c984ca-1-1024x597.jpg
2020-04-10 11:23
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.10/ ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 212 оронд Ковид19-ийн халдвар бүртгэгдлээ. Халдварын эрчимтэй тархалт 4 болон 5 дугаар сард үргэлжлэнэ гэж эрдэмтэд хэлж байна. Улсын III төв эмнэлэгт хийсэн судалгаагаар зөвхөн судасны бөглөрлийг оношлуулахаар ирсэн нэг хүнийг дагаж 8-10 хүн ирж байна гэсэн дүн гарсан. Эмнэлэгт […]