2020-06-15 16:41
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа оролцож, ДЭМБ-ын мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс, оронд Ковид-19 халдварын нийт 7.7 сая тохиолдол бүртгэгдэж, 427 мянган хүн уг өвчний улмаас нас баржээ. Дөрөвдүгээр сарын дундуур Европын бүсэд шинэ тохиолдлын тоо буурсан хэдий ч Африк, Ойрх Дорнод, Америк, Зүүн Өмнөд Азийн бүсэд халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн хоёр долоо хоногт дэлхийн ихэнх улсад өдөрт 100 мянга […]