Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.12/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд 7.575 сая халдварын тохиолдол илэрч, 422 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд 120 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Өнгөрсөн 24 цагийн дотор ОХУ-д 8779 шинэ тохиолдол илэрлээ.
Энэ хугацаанд Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 61-113-өөр нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 240, Тувад 113 тохиолдол илэрч Эрхүүд 20, Тувад 4 хүн нас барлаа. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байна уу.
Өнөөдөр улсын хэмжээнд нийт 1518 хүн ажиглалтад байна. Зоонозийн төвөөс өчигдөр Токио – Улаанбаатар чиглэлийн онгоц, 2 автобусд ариутгал хийжээ. Токиогоос ирсэн 261 хүнээс 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт байрлуулсан.
Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 5414 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад нийт тохиолдол 194 гарснаас 89 нь эдгэрч 105 хүн эмчлүүлж байна.
119 дугаарт 142 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 3 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.