Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.12/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Өчигдөр /2020.06.12/ нийт 241 хүнд шинжилгээ хийхэд Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр жолооч болон эх орондоо ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол 197 үүнээс эдгэрсэн 95 эмчлэгдэж байгаа 102 байна.
ХӨСҮТ-д халдвартай, жирэмсэн гурван эмэгтэй эмчлүүлж байгаа. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэд бүгд оюутан ба 27-29 хоног эмчлэгдээд гарлаа. Нас хүйс, эмчлэгдэж байгаа хоног, эрт илэрсэн байдал зэргийг хэлж байгаа нь учиртай. Бид судалгаа хийж байгаа юм” гэв.