Туул голд живж байсан 17 болон 20 настай хүмүүсийг аварчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Адам Ева”-ийн хөшөөнөөс баруун зүгт 500 метрт “Туул” голд хоёр хүн живж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 17:42 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн 17 настай, эмэгтэй Х, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн 20 настай, эмэгтэй М нарыг “Туул” голд живж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.