Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.15/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд 7.797 сая халдварын тохиолдол илэрч, 435 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд 118 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа.
Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8835 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 50-190-өөр нэмэгдсэн төдийгүй Тувад 199 тохиолдол бүртгэгдсэн байна. Оростой хил залгаа аймгийнханд анхааралтай байна уу.
Манай улсад нийт 2061 хүн ажиглалтад байна. Ажиглалтад 1-5 насны 57 хүүхэд, 39 жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй 82 хүн байгаа бөгөөд тэдэнд 86 эмч эмчилгээ үзүүлж байна.
Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5318 хүнд шинжилгээ хийхэд хариу ковид-19 илрээгүй. 119 дугаарт 165 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 3 хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс үйлчилгээний газруудад хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол маш их ирж байна.