Д.Нямхүү: 326 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр “Зургаадугаар сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 хүн байгаа. Эмчилгээнд байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар 146 хүн ХӨСҮТ-д тандалт, эмчилгээнд байгаа.

Энэтхэгээс ирсэн шашины сургуулийн суралцагч ламхай нар болон Лаос улсаас замаас нь суусан 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил эхлээд, үргэлжилж байна” гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн