Засгийн газар дулааны тарифыг 2027 он хүртэл нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргалаа2026-01-09 11:30Засгийн газар дулааны үнэ тарифыг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Цахилгаан эрчим хүчний үнэ 2024 онд нэмэгдсэн бол дулааны үнэ 2019 оноос өөрчлөгдөөгүй байна.Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат банкны зээлийн хязгаарлалт, өндөр хүүгийн асуудлыг хэлэлцэв2026-01-08 19:01УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монголбанкны удирдлагуудтай уулзаж, банкны зээл хязгаартай үед иргэд өндөр хүүтэй зээлд дарамттай байгааг хэлж, зээл олголт, хүүгийн бодлогыг уялдуулан шийдвэрлэхийг санал болголоо.Дэлгэрэнгүй
Сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлийг цуцалж, айл өрхүүдийг дарамтаас чөлөөлөв2026-01-08 17:01"ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хүрээнд 20 кВт-оос доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч ашигладаг айл өрхүүдийг зөвшөөрлийн дарамтаас чөлөөлж, холболтыг түргэн шуурхай хийх боломжийг бүрдүүллээ.Дэлгэрэнгүй
Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлав2026-01-08 16:31Хотын дарга Х.Нямбаатар 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, зөвшөөрөл олголт, эрчим хүч, ус, дулаан хангамжийн үйлчилгээг сайжруулан бүх төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжихээ мэдэгдэв.Дэлгэрэнгүй
Нийслэл 2026 онд Евро-5 стандартын шатахуунд бүрэн шилжинэ2026-01-08 16:02Нийслэл хот 2026 оноос Евро-5 стандартын автобензин рүү бүрэн шилжих бөгөөд шатахууны үнийн зөрүүг онцгой албан татвараар багасгах боломж судлагдаж байна.Дэлгэрэнгүй
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ2026-01-07 18:02Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын нээлттэй санал авах ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нь Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгийг ашиглах, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм.Дэлгэрэнгүй
Анх удаа орон сууц худалдан авсан эсхүл барьсан иргэд 6 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт авна2026-01-06 19:01Анх удаа амьдарч ашиглах зориулалттай орон сууц худалдан авсан эсвэл барьсан татвар төлөгчид 6 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт авах боломжтой бөгөөд e-tax.mta.mn сайтад тайлан гаргаж шаардлагатай материалыг илгээх шаардлагатай.Дэлгэрэнгүй
Монголбанкны гадаад валютын албан нөөц 7 тэрбум ам.долларт хүрэв2026-01-06 16:01Монголбанкны гадаад валютын албан нөөц 2025 оны эцэст 7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнд Засгийн газар, Монголбанкны өрийн удирдлага, экспортын түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлжээ.Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгав2026-01-05 17:01Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны эдийн засгийн бодлого, зорилтыг танилцуулж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо. Цахим хурал энэ сарын 15-нд нэгдсэн зөвлөлгөөнөөр үргэлжилнэ.Дэлгэрэнгүй
АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг ААН-үүдэд хүргүүлнэ2026-01-05 16:01Газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зөвлөл АИ-92 төрлийн К2 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэхээр боллоо.Дэлгэрэнгүй