ediin-zasag.jpg

2019-06-03 15:32
2019 оны I улирлын эдийн засгийн өсөлт 8,6% гарав. Нийт эрэлтийн талаас энэхүү өсөлтөнд өрхийн эцсийн хэрэглээний зардал 2,7%, үндсэн хөрөнгийн хуримтлал буюу бүрдэлт 11,8%, цэвэр экспорт – 6,6%, түүний дотор экспорт – 25,2%, импорт 31,8% тус тус хувь нэмрээ оруулсан байна. (2018 онд экспорт – 11,8%, импорт 17,2% байв). Өмнөх оноос ялгаатай нь үндсэн […]

12.jpg

2019-06-03 14:08
Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулсан билээ. Тэд “Аса” циркийн өмнөх талбайд байрлах асарт ЖДҮ корпорацийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энд чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий. Асарт саатсан хүн бүр “Ийм олон […]

mah-1.jpg

2019-06-03 13:53
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу махны үнэ өсөлтийн байдалд хяналт шалгалтын ажиллагааг явуулж, иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг барагдуулан ажиллаж байгаа юм байна. Он гарсаар ШӨХТГ-аас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэ бүрдэлт, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тогтоох […]

bayartsaihan-n.jpg

2019-05-31 14:41
Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан банкны салбарын үе үеийн ажилтнууд болон харилцагчид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье! Монголчууд бид мөнгөн гүйлгээний өнө эртний түүхтэй билээ. Түүхэн эх сурвалжуудыг нэхэн үзвэл бүр Хүннү гүрний үед зоосон мөнгө хэрэглэж байсан бол Чингис хаан, түүний залгамжлагчид алт, мөнгөн […]

3-1-2-1024x576.jpg

2019-05-31 11:51
BRB, Шангри-Ла хотел Улаанбаатар, Голомт банк хамтран хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан хүүхэд залууст санхүүгийн боловсрол, туршлага олгох, энтрепренерлэг сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Future champions” буюу “Ирээдүйн аваргууд 2019” арга хэмжээ болоход ганцхан хоног үлдлээ. “Future champions 2019” арга хэмжээнд байгаль орчинд ээлтэй, дижитал үеийн манлайлагч, хоббигоо бодит болгон хөгжүүлж […]

thumbnail-mon-1024x683.jpg

2019-05-31 11:03
Орчин үеийн хүмүүст биедээ бэлэн мөнгө авч явах шаардлага гарахаа больсныг та анзаарсан уу? Төлбөр тооцоо хийх, ямар нэгэн үйлчилгээ авахдаа картаа уншуулаад л гүйцээ. Хэтэвчний хэрэггүй, мөнгө тоолж цаг алдахгүй, цэвэрхэн, бас ухаалаг.  Бэлэн бус төлбөр тооцооны давуу тал энэ. Тэгвэл картаа уншуулаад л дэлхийн жуулчдыг соронз адил татдаг үзэсгэлэнт Бали аралд аялах эрх хожно […]

shatahuunii-une.jpg

2019-05-30 16:28
Шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/11 дугаартай удирдамжийг баталж, эдгээр үнийн өсөлт нь бодитой эсэх, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоохоор “Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуй […]

autolan.jpg

2019-05-30 11:04
Урин дулааны улирал нь агаар салхи, хээр хөдөө, аялал амралт, гэр бүл, унаа тэрэгтэй холбоотой дурсамж, үйл явдлаар арвин байдаг. Хүн бүр л эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахыг хүсдэг. Ийн аялахад цаг зав, ажил амралтаа зохицуулахаас гадна хамгийн гол нь сайн унаа машинтай байх нь чухал. Хэрэв та автомашин авах гэж байгаа бол эсвэл машинаа […]

jdu-2.jpg

2019-05-30 10:27
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан “Санамж бичиг”, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдтэй уулзах уулзалт, төсөл бичиг арга зүйн сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан […]

lkhagvasuren.jpg

2019-05-30 10:25
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. -Сүүлийн гурван жилд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, түүнд тохируулан хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын онцлог юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье? -2016 он Монголын эдийн засгийн хувьд хямралтай гэж хэлж болохоор жил байсан. Монголбанкны удирдлагын шинэ баг эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, дунд болон урт хугацаанд эдийн засгийг тогтворжуулах […]