МУ-н Үндсэн хуулийн 5-р зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжпийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн байдаг. Төр Үндсэн хуулийн энэ үүргээ биелүүлж чадаагүй 30 жил боллоо.
Одоо зээлтэй иргэд бид өөрсдийн тэмцлийг явуулна.
Арилжааны банк бол хувийн Компани.
Хувийн компаний мөлжлөгийг УИХ, ЗГ, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо ч хязгаарлаж чаддаггүй юм байна.
Монгол улс хамгийн өндөр хүүтэй 10 орны нэг хэвээр байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 мэдээнээс үзэхэд, Арилжааны банкны зээлийн хүү дунджаар жилийн 25%, ББСБ-38,4%, Хадгаламж зээлийн хоршоо 34,8%, Ломбард 42%-тай байна. Монголд өнөөдөр арилжааны 14 банк, 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Арилжааны банкнаас 740000 гаруй, ББСБ-с 234000 зээлдэгч байна
Зээлдэгчдийн холбоо 2016 оны 3-р сараас эхлэн Арилжааны банк болон ББСБ-уудын зээлийн хүүг бууруулахаар тэмцэл хийж эхэлсэн. Тэр цагаас хойш хэлтэй, амтай болгон зээлийн хүү хэт өндөр байна гэж ярьж, сонгуулийн шоу болгож, одоо ч ярьж байна. Хийж байгаа нь харагдахгүй байна. Энэ нь монгол айл бүрийг хямрааж байдаг асуудлын 1 болсоор байна.
Зээл авч байгаа 1 хүн, 1 ААН дангаараа зээлдэгч байгууллагын мөлжпөгийн эсрэг тэмцэх нөхцөлгүй. Зээл авахаа л больчих гэдэг зүйл хэлдэг. Харин зээлтэй иргэд бид нэгдэж энэ тэмцлийг хийнэ.
Бид, монополь байдлаа ашиглан, зээлийн гэрээгээр түрүү барьж, дэлхийд байхгүй өндөр хүү болон санхүүгийн үйлчилгээний хураамж зэргээр Монголчуудыг хувалзлан мөлжиж байгаа банк болон ББСБ, ломбард зэргийн эсрэг тэмцэх гэж байна. Зээлдэгчгүйгээр банк, санхүүгийн үйлчилгээний байгууллага оршин тогтнож чадахгүй.
Төр мөнгөний бодлогоо барьж чадахгүй байна. Зээлийн хүүг бууруулах гол арга бол Инфляцыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтвортой барих явдал байдаг. Сүүлийн 9 жилд монгол төгрөгийн ханш 110%-иар буурсан
Инфляцийг төр болон Монгол банкны бодлогоор барьдаг гэх боловч чадахгүй байна. Учир нь
– Арилжааны банкууд болон ББСБ-уудын гол хөрөнгө оруулагчид нь өмнө нь Монгол банкинд ажиллаж байсан хүмүүс байдаг. Банкны эздүүд болон тэдний эрхийг хязгаарлах эрх бүхий байгууллагын эрх мэдэлтнүүдийн хооронд Мафийн шинжтэй хуйвалдаан байдаг. Тэдгээрийн хуйвалдаан саад болж байна.
Валютын зохицуулалтын тухай хууль-д Арилжааны банк болон ББСБ-д валютыг дураараа өсгөх эрхийг өгчихсөн байдаг. (Валютын ханшыг өсгөж худалдаад нэг ашиг олдог, дахиад тэр мөнгөө өндөр хүүтэй зээлүүлж давхар ашиг олж байна.)
Сүүлийн 1-2 сарын дотор Арилжааны банкууд хадгаламжийнхаа хүүг буулгасан боловч бүх төрлийн зээлийнхээ хүүг буулгахгүй байгааг,
Сүүлийн 2 жилээс өмнө авсан зээлүүдийн хүүг одоогийнхтой дүйцүүлж буулгахгүй байгааг,
Сүүлийн жилүүдэд интернет банк, мессеж үйлчилгээ, банк хоорондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ гаргаж маш их хэмжээний ашиг олж байгаа ч, үйлчилгээний үнийн талаар үйлчлүүлэгчээс санал авдаггүй, боловсон дээрмийг хийж байгаа нь хууль бус тул бид эсэргүүцнэ.
/жишээ: 1 хүн өдөрт дунджаар 5 гүйлгээ хийж байна, үүний хураамж нь 500 төгрөг болно. Үүнийг сард бодоход 15000, жилд доод тал нь 180000 үүнийг хаан банкны 2 сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд 360.000.000.000 төгрөг болно./
Зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрт ашигтай хувилбараар хийдгийг,
Тэтгэврийн зээлэнд хүү тогтоодгийг, ипотекийн зээлийн урьдчилгаа өндөр байгааг,
Бизнес тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг илүү дэмжихгүй байгааг,
Зээл олгохдоо 1%, хугацаанаас өмнө зээлээ хаахад 1% шимтгэл авдагийг,
Монгол банкинд хувьдаа ББСБ-тай хүмүүс ажиллаж байгааг
Зээлтэй иргэд, ААН бид эсэргүйцэж байна.
Зээлдэгчдийн холбооны зүгээс Арилжааны банк болон ББСБ-уудтай хийх тэмцэл:
1. Зээлийн хүүг бууруулах, үйлчилгээний хууль бус мөлжлөг явуулахаа зогсоох шаардлагыг холбооны зүгээс хүргүүлнэ. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол зээлдэгчид тэмцлийн дараагийн алхамд шилжинэ. Жагсаал, цуглаан зохион байгуулна. Шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн Банк болон ББСБ- уудыг шүүхэд өгнө. Зээлдэгчид зээлээ шилжүүлнэ. /Энэ дашрамд, шүүх, прокурорын байгууллагууд, өмгөөлөгчид, шүүгчдэд хэлэх зүйл байна. Эдийн засгийн хямрал болон төгрөгийн ханшны уналтаас болж төлбөрийн чадвараа алдсан зээлдэгчид буруугүй. Учир нь, “Валютын зохицуулалтын тухай хууль”-ийг хараач гэж албан ёсоор хэлмээр байна. Үүнийг өдий болтол харахгүй зөвхөн зээлийн гэрээг үндэслэж шийдвэр гаргахаа зогсоогоочээ.
2. Өөрсдөөс үл шалтгаалсан нөхцөлөөс зээлээ төлж чадаагүй барьцааны эд хөрөнгөө хураалгасан иргэд, ААН-үүдийн эрх ашгийг хамгаалж тухайн банкийг шүүхэд өгнө.
3. Иргэдэд харилцах данс нээж, картаар үйлчилж байгаа ч иргэдийн мөнгийг эргэлдүүлж ашиг олж байгаа. Үүнд хүү тооцуулна. Иргэд харилцах дансаа хадгаламжийн данс болгож түүндээ картын үйлчилгээг холбуулахыг мэддэггүй. Мөнгөө зүгээр ашиглуулж байна. Үүнийг иргэдэд ойлгуулна. 30 жилийн туршид чин сэтгэлээрээ, нуруугаа бөхийтөл, хуруугаа мойнийтол ажиллаж байж Банк, санхүүгийн байгууллагуудыг цамцандаа багтахгүй болтол цатгаж, таргалуулсан. Монголчууд дэндүү их тэвчээртэй хүмүүс. Гэхдээ одоо цаг нь болсон. Цаашид хэн нэгэн туслахыг харж суух боломж байхгүй. Миний бие Сэтгэлзүйчийн хувьд, Зээлийн өрөө төлөх асуудлаас болж айл болгонд маргаан үүсч, сэтгэл гутрал, гэр бүл салалт үүнтэй уялдаад өрх толгойлсон эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүд, архидалт, биеэ үнэлэлт, гэмт хэрэгт холбогдох, хулгай дээрэм ихсэх, хичнээн олон зуугаараа мөнгөний эрэлд хүний нутаг руу дайжих, амин хувиа хичээх хүмүүжил, ажилгүйдэл гэх мэт нийгмийн хамаг л хямрал гэр бүл дахь мөнгөтэй холбоотой бий болж байгааг өдөр тутам зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсээс мэдэрдэг.
Арилжааны банк, ББСБ, ХЗХ, Ломбардын эсрэг зээлдэгч бид нэгдэж тэмцэнэ
Иргэд, ААН байгууллагууд “Зээлдэгчдийн холбоо” гэсэн раgе мөн дугаарт холбогдож нэгдэнэ үү. 85458615
Хэвлэл мэдээллийн байгууллагын та нөхдөөс манай мэдээллийг зээлтэй иргэн бүрт хүргэх талд дээр дэмжиж туслаарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
ЗЭЭЛДЭГЧДИЙН ХОЛБОО
3 comments
Банк, ББСБ, ХЗХ нууд нь иргэдийн мөнгөн хадгаламжийг аваад арай л өндөр хүүгээр зээлүүлээд, эцэст нь зээлээ авч чадахгүй байдалд орох, ихэвчлэн өөрсдөө замбараагүй үрж идэж байна. Санхүүгийн ямар ч менежментгүй, буруу үйл ажиллагааны хохирогчид нь мөнгөө хадгалуулсан болон зээл авсан иргэд болж байна. Монкорд ХЗХ ны мөнгө луйврын замаар ороод алга болж. Хамгийн аймаар нь луйварчид нь шүүх, мөрдөн, СЗХ той хамтран ажиллаж, хэргээс мултрах, төлбөрөө барагдуулахгүй нүхээ ухаж байна.
Зөвхөн ГЭРЭЭНИЙ ДАГУУ хохирлыг барагдуулах ёстой. Хэт өндөр хүүтэй хүмүүсийн хүүг дундаж хүүгээр тооцон барагдуулах ёстой. Иргэдийн мөнгийг өчнөөн жил өгөхгүй, өөрсдөө эргэлдүүлж идэж шамшигдуулчихаад хэргээс мултарна гэж байхгүй шүү. Шүүх мөрдөн хэр шударга ажиллахыг бүх ХЗХ-ны гишүүд харж л байна.
Neeree uunii adil bas XZX-nd munguu hadgaluulagchdiin holboo gej baiguuldag yum biluu, bidnii mungiig bagahan huugeer zeelduuleed batalgaatai hadgalj baigaachee geed? Banknuudiin hohiroliig baragduulchihna, getel bidnii hohiroliig uul ni SZX l baragduulah yostoi do, hyanalt hiij chaddaggui, huuli durem sanaachildaggui, huuramch tailand zuvshuurul olgood suuj baidag 60 terbumiinhan shuu dee!
Монголчууд аа, юуны түрүүнд гэмтэж , бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч гаж донтон, Улаанбаатарыг амьсгалах агаар , ээх нар, сэвэлзэх салхигүй болтол нь газрыг нь баруун , солгойгүй зарж барилга бариулсан, 60 тэрбумын гол хэрэгтэн, ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж
ТҮҮНИЙ ТАВЬСАН ГАР ХӨЛ НЬ БОЛОГЧ !!!
-АТГ дахь үлдсэн ажилтнууд
-Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц. ЗОРИГТ, БАТСУУРЬ, Х. ИДЭР, ЦОГТ тэргүүтэй МАНАН мафийнхныг хамгаалагч ДШ, болон бусад шүүхийн шүүгчид
-ЦЕГ – ын дарга БААТАРЖАВ
-прокурорууд
-түүнд тойргоо бэлэглэгч , УЛС, ҮНДЭСТНЭЭС УРВАСАН үйлдлийг удаа дараа хийсэн !, АСЕМ- ийн хурлаар далимдуулан төсвийн мөнгө хулгайлсан ерөнхийлөгч асан ЭЛБЭГДОРЖ, түүний 2 долдой БАЯРЦОГТ,САЙХАНБИЛЭГ
– УАХБ- ыг татан буулгаж Монгол Улс , үндэстний эсрэг ОНЦ НОЦТОЙ гэмт хэрэг үйлдсэн М. ЭНХСАЙХАН
-ТЕГ-ын даргын үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй Б. ХУРЦ, урвагч С. БАЯР, С. БАЯРын гар хөл ТЕГ-ын одоогийн дарга ГЭРЭЛ,
-Монголчуудыг ХАР ТАМХИНД ДОНТУУЛАХ хорон төлөвлөгөөнд идэвхийлэн оролцогч, ГХЯ-ны боловсон хүчний бодлогыг САНААТАЙ ГАЖУУДУУЛАГЧ сайд ЦОГТБААТАР
– Монголчуудад молиго үмхүүлэгч , хуулийг хэрэгжүүлэх үүргээ умартдаг, өөрөө Монголын төрд шургалсан хулгайч , луйварчин , алуурчин , ЭХ ОРНООСОО УРВАГСДЫН гэмт хэргийг нуун дарагдуулсаар байгаа ХЗДХ-ийн сайд НЯМДОРЖ
– Зэвсэгт хүчинд удаа дараа цэрэг гэмтсэн , алагдсан хэрэг гараад байхад ширэн нүүрлээд албан тушаалаасаа зууралдсаар байгаа БХЯ-ны сайд Н. ЭНХБОЛД ,
-Малыг амьдаар нь гаргах Монгол Улсын эдийн засгийг хорлох шийдвэр гаргасан ХХААХҮ- ийн сайд Ч.УЛААН
-ЭМСИЭС- ийн ОДЖАРГАЛ, Петровисийн ОЮУНГЭРЭЛ, Оюутолгойн ТУЗ-ийн дарга БАТСҮХ, гишүүн БАГАБАНДИ, Оюутолгойн гэрээг ” хар толгойгоороо хариуцна” гэж ам гарсан С. БАЯР, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Д. ЗОРИГТ, 40000 айлын орон сууц барих хэмжээний Бороогийн алтыг канадуудтай нийлж цөлмөсөн СҮ. БАТБОЛД, Монголын алт, нүүрсийг хужаатай нийлэн цөлмөж байгаа МАК- ийн НЯНТАЙШИР, зөвлөх ЕС асан ДУМААГИЙН СОДНОМ, хүү НОМТОЙБАЯР, говийн газрыг ухаж баян бүрдийг устгах байгалийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдэж байгаа Л. ЧОЙЖИЛСҮРЭН, Рио-Тинтогийн хөлсний бичээч БААБАР, Монголбанкны захирал асан ЗОЛЖАРГАЛ, одоогийн захирал БАЯРТСАЙХАН, ДАМБЫН ХИШГЭЭ ,БАДАМЖУНАЙ , байгаль сүйтгэгч “Болд төмөр Ерөө”- гийн ДЭЛГЭРСАЙХАН , Монголын ард түмнийг “цагаан цаас” гэж доромжилсон М. ЭНХБОЛДЫН нагац үеэл УИХ-ын гишүүн А. УНДРАА, МҮОНРТ-ийг харийнхныг магтан дуулах хэрэгсэл болгосон ерөнхий захирал НИНЖЖАМЦ , эрүүл мэндийн салбарыг самарч байгаа сайд САРАНГЭРЭЛ
– Улаанбаатар, Төв (МЭНХБОЛДЫН байнга сонгогдож байдаг ! ) аймгийн газрыг арилжаалах хорт санаа агуулсан хууль санаачлан зүтгүүлж буй нийслэлийн засаг дарга асан СУ. БАТБОЛД, ахлах зөвлөх Д. МӨНХ- ЭРДЭНЭ, Ц. САНДУЙ, нийслэлийн агаарын бохирдол, хот тохижилтын ажил хариуцаж байсан ч энэ ажлаа САНААТАЙ хийлгүй сул цалин авсаар ирсэн орлогч БАТБАЯСГАЛАН гээд нийслэл дэх М. ЭНХБОЛДЫН бүлгийнхэн гм хамтран зүтгэж Монгол Улс , монголчуудыг хорлогсодтой нь цуг Монголын төр, эдийн засгийн бүх шатны байгууллагуудаас үтэр түргэн зайлуулж хулгай , луйвар, дээрэм , харийнхнаас хээл хахуулиар бий болгосон хөрөнгийг нь хуу хурааж хуулийн хариуцлагад татаагүй цагт
-Монголд ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ !
-Монгол минь ХӨГЖИХГҮЙ !
-Бид 1 хором ч амар заяагаа үзэхгүй төдийгүй ЭХ ОРОН, ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХ НЬ !!!
ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХАРИЙНХНЫ БООЛЫН БООЛ БОСГОНЫ ИВЭЭС БОЛГОХ НЬ БАЙНА ❗️❗️❗️
СЭРЦГЭЭ, СЭХЭЭРЦГЭЭ, УХААРЦГАА МОНГОЛЧУУД АА ❗️❗️❗️