Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопын үйлчилгээний зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг долдугаар сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байранд хүлээн авч байна.
Хаяг: Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Энх тайван найрамдлын ордон 2 давхарт 202 тоот өрөө.
Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Аж ахуйн нэгж бол албан хүсэлт, иргэн бол өргөдөл
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэний үнэмлэхний хуулбар/
- Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулгыг А4-ийн хэмжээтэй бэлтгэн авчрах. Жич: Ашиглах талбайн хэмжээг тодорхой заасан байна.
- Хөдөлгөөнт тоглоомын аюулгүй ажиллагааны талаар холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт./ Харъяа дүүргийн онцгой байдлын алба болон мэргэжлийн хяналтын байгууллагаас/
Холбогдох утас: 8820-5242, 9110-6888
Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийг долдугаар сарын 5-ны өдөр олон нийтэд зарлана.