Өмнөговь аймгийн 167-р цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан хэрэг энэ сарын эхээр гарчээ. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан байна.
Байлдагч Б нь өнгөрсөн оны аравдугаар сард цэргийн албанд татагдсан нэгэн байжээ. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Харин байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байна.
Эх сурвалжийн мэдээллээр байлдагч харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан гэх тайлбарыг цэргийн ангиас нь өгч байгаа гэх мэдээлэл байна. Гэвч харуулын цэргийн буу сумгүй байдгийг эх сурвалж нотолж байгаа юм. Ямартай ч, цэргийн эрдэмд суралцахаар явсан хүү бууны шархтай, азаар амьд үлдээд байна.
Батлан хамгаалах салбарт цэргийн эрдэмд суралцахаар мордсон олон хүү эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Гэвч хариуцлага дээшилж, цэргийн аюулгүй байдал хангагдаагүй нь нэгэн жишээ энэ болж байна. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад, “хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
zarig.mn
2 comments
Нэг л их шалгаж байгаа тул мэдээлэх боломжгүй гэдгийн юу гэх вэ гэж үгсэн хуйвалдаж хэргээс мултрах аргаа олж цаг хугацаа хождог болцон юм шиг. Шалгасан тул өөрөө буруутай гэнээ гэх гээд байгаан байналдаа.
МАН-ын хэдэн зөнөг сайд нар энэ улс орныг баллаж байна шүү. Н.Энхболд гэдэг хүн батлан хамгаалахын сайд болсноос хойш хэдэн цэргийн хүүхэд үхэв. Хүрэлсүхийн хариуцлагын тогтолцоо хэдэн монгол хүний амь сүйдсэн хойно хэрэгжиж эхлэх юм бол