Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг-2019 уулзалт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Тус хэлэлцүүлгийн үеэр “Санхүүгийн салбарын ёс зүй болон комплаенсын өнөөгийн байдал”, “Бизнесийн ёс зүй комплаенсын үндэс болох нь”, “Санхүүгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа”, “Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын явц” зэрэг олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлжээ.
Мөн Азийн сан, Монголбанк, Сангийн яам, ГХЯ, ХЗЯ, ТЕГ, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Санхүүгийн мэдээллийн алба, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын ББСБ-уудын холбоо, ЛэндМН ББСБ, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын банкны холбоо зэрэг олон газрын төлөөлөгч оролцож санал солилцлоо.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО