2019-10-24 16:32
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага FATF-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын тоонд буюу саарал жагсаалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр /2019.10.24/ мэдээлэл хийлээ. Монголбанк өнгөрсөн хугацаанд саарал жагсаалтад багтахгүйн тулд ямар ажлууд хийснийг тайлагнав. Мэдээллийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш […]










