НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд УЛИРАЛ бүр олгоно. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр буюу 1 дүгээр улирлын буцаан олголтыг тус оны 4-р сард, 2 дугаар улирлын буцаан олголтыг 7-р сард, 3-р улирлын буцаан олголтыг 10-р сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны 1-р сард багтаан иргэдэд олгож байхаар болсон.
Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшээрэй.