Монголын Хөрөнгийн биржийн сүүлийн мэдээллээр I, II, III ангиллын 28 ХК-ийн 245.040.365 төгрөгийн үнийн дүн бүхий 493.122 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Хөрөнгийн биржийн мэдээлснээр “Монгол Даатгал” (CHE+15.00%) болон “Гермес центр” ХК (HRM+7.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ариг гал” (EER-12.96%) болон “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU-6.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.09 хувиар өсөж, 18883.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,688,736,781,378.22 төгрөг болсон байна