БНХАУ-д коронавирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан манай улс хөл хорио тогтоож зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд ажилтандаа цалингүй чөлөө өгсөн тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэл нь хэрхэн, яаж төлөгдөх тухай бид тодрууллаа.
НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж хэлэхдээ. “Ажил олгогч нь цалингүй чөлөө олгосон тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэлийг нь хариуцахгүй. Аж ахуй нэгжүүд цалингүй чөлөө олгож байгаа гэсэн албан ёсны тушаалаа ажилтандаа гаргаж өгөх шаардлагатай юм.
Энэ тушаалыг үндэслэн Нийгмийн даатгалын байгууллага сайн дурын даатгалын гэрээг тухайн иргэнтэй байгуулж болно. Ингэхдээ сайн дурын даатгалын гэрээ байгуулсан сараас тооцогддог учраас өнгөрсөн хугацааны Нийгмийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй” гэлээ.