1-74.jpg
2020-09-25 13:03
Манай улсын хэмжээнд ургац хураалтын явцын мэдээгээр 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 81.3 мянган тонн өвс хадлан хадаж, 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8.0 мянган тонн төмс хурааж, 0.2 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гар тэжээл 84.7 хувь буюу 1.0 мянган тонноор, бэлтгэсэн өвс хадлан […]

govyadina_optom-730x500-1.jpg
2020-09-25 12:44
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэе. Есдүгээр сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9.118 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11.449 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 184 төгрөгөөр буюу 1.6 хувь, үхрийн цул махны үнэ долоон төгрөгөөр буюу 0.1 хувиар […]

FinancialAudit-768x493.jpg
2020-09-25 11:20
Манай улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын эрсдэлтэй ангилал болох “Саарал жагсаалт”-д ороод байсан. Гурван сарын өмнө тус жагсаалтаас гарах зургаан даалгаврыг бүрэн биелүүлсэн  гэж Монгол Улсыг үнэлсэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн байдаг. Тэгвэл, ирэх 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд ФАФТ-ын гишүүд манай улсад ирж газар дээр нь ажиллахаар болсныг эх […]

620x462_1_2ce9ab723f44d526a997ba46d20bfb50@1000x745_0xac120003_14560815941576229024.jpg
2020-09-24 13:59
Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй үнэт чулуу, үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж бий. Гэтэл энэ салбарынхны үйл ажиллагаа өнөөг хүртэл тодорхойгүй, олон жил нэгдсэн хяналтгүй явжээ. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх, ил тод болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн холбоо”-той хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр улсын хэмжээнд хийгдэж […]

dengi-1.jpg
2020-09-24 13:07
Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” нь Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг төрөөс баримталж буй урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, ББСБ-уудыг чадавхижуулах, гадаад валютын арилжааны мэдээг сайжруулах, дээрх байгууллагуудыг санамсаргүй байдлаар мөнгө угаах […]

f3655f20f1ab0679d550295c668d583d.jpg
2020-09-24 11:58
Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах Gen-Z үеийн залуус, шинэ цагийн оюутнуудад ухаалаг цагийн менежмент юу юунаас чухал. Замын түгжрэлийг бодолцож хааяа сургууль руугаа алхах, аливаа үйлчилгээний байгууллагад дугаарлах шаардлагагүйгээр цахимаар тасалбараа захиалах, банк санхүүгийн үйлчилгээг онлайнаар авах гэхчилэн цаг хэмнэх маш олон боломж бий. Энэ удаа эрхэм оюутан танд зориулан ХААН Банкнаас “Цахим оюутан” аян […]

zasag-2.jpg
2020-09-23 15:36
Манай улс өнгөрсөн тавдугаар сард ФАТФ байгууллагын саарал жагсаалтаас гарах болзлыг хангасан. Гэсэн ч ФАТФ байгууллагын төлөөлөгчид манай улсад биеэр ирж газар дээрх шалгалтыг явуулж чадахгүй байгаа юм. Учир нь КОВИД-19 халдварын нөхцөл байдлаас улбаатай юм. Тэгвэл ирэх 10-р сард ФАТФ байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авахаар болжээ.   Л.Баяр

52793-520-1-1-1-2-1-1.jpg
2020-09-23 09:26
Наймдугаар сарын 31-нээс хойш нийт таван удаагийн гүйлгээгээр 1.818.161 иргэнд ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг тараагаад байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээллээ. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа: “ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч 2.512.768 иргэн байгаа. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 1.818.161 иргэн хувьцааны ногдол ашгаа аваад байна. ЭТТ компани 179.8 тэрбум төгрөгийг Төрийн сан […]

p29d4smk.jpg
2020-09-22 15:02
Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 16 дахь жилдээ зарлалаа. Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөр нь өдгөө 16 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд энэ хугацаанд нийт 1300 оюутанд тэтгэлэг олгон сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан […]