Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент корпораци” Канад улсын Экспорт хѳгжлийн агентлаг (EDC)-тай 55 сая ам.доллар хүртэл зээлийн санхүүжилтийг тѳвлѳрүүлэх зорилт бүхий баримт бичиг (“Mandate letter”)-т өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санхүүжилтийг Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд орших Баян Хѳндий алтны тѳслийг хэрэгжүүлэхэд зарцуулах аж. Канадын экспорт хѳгжлийн агентлаг (EDC) нь тус улсын компаниудыг дэлхий дахинд үйл ажиллагаа эрхлэхэд туслах зорилготой тѳрийн ѳмчит санхүүгийн корпораци аж.
“Эрдэнэ Ресурс”-ийн ерѳнхийлѳгч ба гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, “EDC-тэй хамтран баталгаажуулсан зээлийн санхүүжилтийн баримт бичиг нь Баян Хѳндий алтны тѳслийн хѳгжилд нэгэн чухал ахиц боллоо.
EDC нь Монгол болон олон улсад уул уурхайн тѳслүүдийг дэмжсээр ирсэн байгууллага. EDC болон манай томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг Европын Сэргээн Босголт, Хѳгжлийн банкны оролцоо нь тѳслийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны стандартыг хамгийн ѳндѳр түвшинд байлгаж, Монголын болон олон улсын нийт оролцогч талын үр ѳгѳѳжийг нэмэхэд чухал ач холбогдолтой” хэмээв.