Хятадын Хунань мужийн вокзал дээр нэгэн эмэгтэй дөнгөж төрсөн нярайгаа картон хайрцагт хаясан хэрэг гарчээ. Энэ охиныг нэгэн эрэгтэй санамсаргүй олоод асрамжийн газарт аваачиж өгсөн аж.
Жилийн дараа охиныг Ким, Чак Уокер хэмээх америк гэр бүлийн хос өргөж авчээ. Охинд Маккензи Грейс хэмээх нэр хайрласан байна. Өргөж авсан эцэг эх нь бяцхан охиныг аливаа дуу авиаг яг дууриадаг болохыг нь анзаарчээ. “Бид дөнгөж Хятадаас ирээд байлаа. Тахианы дуутай сэрүүлэг дуугарсан юм. Гэтэл охин маш их гайхсанаа яг давтан дууриасан” хэмээн Ким дурсчээ. Бяцхан Грейс дуу дуулж, гэр бүлийн гишүүддээ тоглолт үзүүлэх дуртай байсан гэнэ.
Эцэг эх нь охины дуулах авьяасыг анзаараад дуулаачийн хичээлд сургасан аж. Аажмаар Грейс охины дуулах авьяас задарч, хөгжмийн ертөнцөд хөл тавьжээ.
Өдгөө Грейс Уокер эцэг эхгүй хүүхдүүдэд зориулсан олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, дуугаараа хүүхдүүд гэр бүлд өсөх нь чухал гэсэн мэдээлэл хүргэдэг болжээ.