ХӨСҮТ-ийн Биоаюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторийн барилгын ажлыг түргэвчлэхийг үүрэг болгов

2020-11-06 16:541min0
e8r8c4_DSC_3026_x974

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа ХӨСҮТ-ийн Биоаюулгүй ажиллагааны 3 дугаар зэрэглэлийн лабораторийн барилгын явцтай газар дээр нь ирж танилцлаа. Тус барилгын ажил 2014 онд эхэлсэн ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.

Одоогоор барилгын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Дэлхий дахинд шинэ коронавирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотой ХӨСҮТ-ийн орыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор барилгын ажлын явцыг түргэтгэх, дээрх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа үүрэг болголоо.

Энэ үеэр ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, гүйцэтгэгч байгууллага болох “Энигма” ХХК, Барилга хөгжлийн төв, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, холбогдох бусад албадын дарга нар байлцав.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй