2020-11-10 15:391min00

Монголбанк алтны санхүүжилтэд 106 тэрбум төгрөг олголоо

gold-bar-6[1]

Монголбанк 2020 он дуустал нийт 20 тонн үнэт металл худалдан авах нь тодорхой болсныг  төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр дурдав.

Монголбанк энэ оны 10 дугаар сард 2.1 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тонн үнэт металл худалдан авчээ.

Төв банк алтны санхүүжилтэд 106 тэрбум төгрөг олгоод байгаа. Энэ нь алт олборлодог компаниудад олгодог зээлийн 30 хувь бөгөөд үлдсэн 70 хувийг арилжааны банкууд гаргадаг аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй