moloko_10.01-1-1024x683.jpg
2020-09-30 11:48
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох […]

cb7d0a28a89141eb1430d0bc44d12.jpeg
2020-09-30 11:41
Төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2854.07 байна. Гадаад валютын сүүлийн  дуудлага худалдаагаар Төв банк арилжааны банкуудад 27  сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Банкуудаас своп, форвард арилжаагаар санал ирүүлээгүй байна. Коронавирусний улмаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүндэрч, экспорт саарч, валютын орох урсгал муудсан нь төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрахад нөлөөлж байгаа. Түүнээс гадна манай эдийн […]

5d22ea71caf11-1.jpeg
2020-09-30 11:27
Өнгөрсөн наймдугаар сард инфляц 2.1 хувь болж буурсан нь хөгжиж буй орны хувьд эдийн засгийн идэвхжил хумигдсаныг илэрхийлэх хэт бага түвшин юм. Энэ талаар Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа: -Инфляцыг хөөрөгдөх эрэлтийн болон нийлүүлэлтийн хүчин зүйлс аль аль нь сул байна. Эрэлт талаас эдийн засгийн идэвхжил сүүлийн хоёр улиралд хурдтай суларлаа. Тодруулбал,  ДНБ 1-р улиралд -10.7%, 2-р […]

04.jpg
2020-09-30 09:00
Арав гаруй жилийн дараа Монгол Улс өнөөдөр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт (APTA) албан ёсоор нэгдлээ. APTA-д нэгдсэнээр Монгол Улс тарифын хөнгөлөлтийг бууруулж, өмнөд, баруун өмнөд, зүүн өмнөд азиас гадна тус улсын хамгийн том худалдааны түнш болох Хятадын зах зээлд гарах боломжоо нэмэгдүүлж байна. Мөн түүнчлэн Монгол Улс худалдааны хэлэлцээрээ нэмэгдүүлэх, хөгжлийн шат ахих, бүс […]

myasokom_1552646995.2576_main_image.jpeg
2020-09-29 12:23
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Оросын холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа. Элчин сайд И.К.Азизов хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлоод, “Газар тариалангийн техникийн шинэчлэл” хөтөлбөрийн III үе шатыг хэрэгжүүлэх, ОХУ-тай хил залгаа хорио цээрийн бүсэд хамтарсан махны үйлдвэр байгуулах, “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн III үе шатыг […]

23606013618_f8541e3410_k-wb-768x432-1.jpg
2020-09-29 11:45
Ковид-19 цар тахал дэлхийн хэмжээнд өмнө нь байгаагүй эдийн засгийн хямралыг бий болгосон хэмээн Дэлхийн банкны төлөөллүүд Ази, Номхон далайн бүсийн  эдийн засгийн шинэчилсэн төлөвийг танилцуулах үеэрээ хэллээ. Уг өвчнөөс болж дэлхийн улс орны 90 гаруй хувь эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа аж. Монгол Улсын хувьд эдийн засаг энэ онд 2.5 хувиар агших төлөвтэй […]

52793-520-1-1-1-2-1.jpg
2020-09-28 11:58
Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Ингэснээр, нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэх юм. Иймд гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх сард […]

erdenes.jpg
2020-09-28 11:05
Коронавирустэй холбоотойгоор Монгол Улсын нүүрсний борлуулалт, экспорт наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 967.7 сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байгаа. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өгч буй мэдээллээр цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хориотой холбоотойгоор 4-6 дугаар саруудад нүүрс борлуулалтын хэмжээ огцом буурсан ч Монгол, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмын үр нөлөө болон нүүрсний […]

hhhhh-1.jpg
2020-09-28 10:10
Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын үйлчилгээг авахын тулд нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо. Тодруулбал, даатгуулагч гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликейшнийг суулгаж шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөх боломжтой болсон байна. Мөн сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгох үүднээс тэдний […]

audit.png
2020-09-28 09:25
2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвслээс нийт 606 нэр дэвшигч оролцсон. Үндэсний Аудитын газраас нэр дэвшигчдийн сонгуулийн зардалд хяналт шалгалт хийсэн дүгнэлтээ нээлттэй байрлууллаа. ҮАГ-т  сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 469 нэр дэвшигчдийн дансанд нийт 66,778.2 сая төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 67,260.0 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд  55.9 сая төгрөгийн […]